Tuesday, August 05, 2008
Saturday, May 24, 2008
Friday, May 23, 2008
Tuesday, May 20, 2008
Wednesday, January 02, 2008
Saturday, October 13, 2007
ВАНСЭМБЭРҮҮ
Ардын эмнэлэгт өргөн хэрэглэдэг байсан вансэмбэрүү нь бүрэн судлагдаж амжаагүй ховор ургамал юм. Манай оронд ургадаг вансэмбэрүү нь банздоогийн төрөлд хамаарна. Энэ төрлийн ургамлыг Гималай, түүний ойролцоох Төв Азийн уулнаас гаралтай гэж үздэг. Монгол оронд
зэрэг зүйлийн вансэмбэрүү мэдэгдээд байна.Үүнээс үзэхэд вансэмбэрүү гэж нэрлэдэж байгаа дээрх хэдэн зүйл нь эмийн үйлдэл бүхий биологийн идэвхт нэлээд олон бүлгийн бодис агуулдаг байна. Эдгээр вансэмбэрүү нь төдий л элбэг бус, манай орны нутаг дэвсгэрт тархацын талбайн зах сэжүүр орж ирсэн буюу зарим нь тус орны унаган ургамал бололтой. Вансэмбэрүү нь Монголын улаан номонд орсон дархан цаазтай ургамал юм.
ДОРОГОСТАЙН БАНЗДОО
Урт цагаан үслэгтэй боловч хожим нь нүцгэрдэг, навч олонтой нэг метр хүртэл өндөр, 1,5 – 2 см бүдүүн иштэй. Гонзгойвтор өндгөрхүү навч нь шилбээ дагасан далавч үүсгэнэ. Зэвгэр хүрэндүү олон тооны том сагс баг цэцэгтэй. Өндөр уулын чулуулаг асгарганд ургана. Зөвхөн Хөвсгөл, Хэнтийд ургадаг.
Бургас навчит банздоо
Бургас навчит банздоогийн өвс Saussureae herba
Тодорхойлолт: 20-40 см өндөр нөвчирхаг нарийн эсгийрхүү үслэг олон иштэй олон наст өвслөг ургамал
Нэршил: Saussureae herba Бургас навчит банздоогийн өвс
Нутгийн нэршил: Банздоо, халтаргана,газрын хөх Эх ургамал: Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дундад Халх, Дорнод Монголын дүүргийн үетэн, алга өвст хээр, элстэй чулуулаг энгэр, элстэй хуурай хээрт ургана.
Түүхий эдийн чанарын шинжилгээ: Түүхий эд нь MNS 4310:1996 стандартын шаардлагыг хангасан байна.
Гадаад байдал: Иш нь хүчтэй хөгжсөн, салаалсан, навч нь шугаман хэлбэртэй, бүтэн захтай, доод гадарга нь цагаан эсгийрхэг, ургамлын оройд цайвар цагаан ягаан өнгийн баг цэцгүүдтэй
Өнгө: цайвар ногоон
Үнэр: өвөрмөц
Амт: гашуувтар
Хэрэглэгдэх хэсэг: Газрын дээд хэсэг Газрын дээрх хэсгийг 7 дугаар сарын сүүл, 8 дугаар сарын дундуур түүж бэлтгэнэ.
Зохилон агуулагдах биологийн идэвхит нэгдэл:
• Лактон
• Флавоноид
• Алкалоид
• Сесквитерпен
Үйлчилгээ: Уушгины өвчин, амьсгалын замын үрэвсэл, халдварт томуу, үе мөчний өвчин, хөрний тулайг эмчлэхэд хэрэглэнэ.
Хадгалалт: Хуурай сэрүүн газар хадгална.
Уламжлалт эм: Царвон-4, Банздоо-6, Танчин-10, Түглогүнсэл
БАЙГАЛИЙН БАНЗДОО
Tuesday, October 09, 2007
НӨМРӨГТ БАНЗДОО
2-3 см бүдүүн иштэй, 13-25 см өндөр ургана. Захаараа шигүү бяцхан хөрөөн шүдлэгтэй, навч нь гонзгойвтор хэлбэртэй. Ишнийхээ оройд нийлмэл баг цэцэгтэй. Хөвсгөл, Хангай, Монгол Алтайн уулсын тагийн бүслүүрт чийглэг аснарганд ургадаг.
Нөмрөг банздоо /Вансэмбэрүү/ /saussurea involucrata/ Энэ ургамал нь зөвхөн тагийн бүслүүрийн хад, асга, асгаргын чийгтэй хөрсөнд энд тэнд ургах олон наст өвслөг ургамал юм. Монголд Хөвсгөл, Хангай, Алтай, Говь-Алтайн тойрогт байдаг. Эрт үеэс эмийн чанараар алдаршсан энэ ургамлыг эм тан хийх зорилгоор нилээд түүдэг байсан. Хэдийгээр эмзүй, эмнэлзүйн шинжилгээгээр эмийн чанарыг нь судалж анагаах ухааны эмнэлгийн албан ёсны эмийн ургамал болгоогүй боловч нөмрөгт банздоог нийтийн зах зээл, төв, орон нутгийн эмийн сангуудад эх хэмжээгээр бэлтгэн худалдаж байгаа буруу үйл ажиллагааны үр дагавраас энэ ургамлын нөөц эрс хомсдон ховордож монгол нутагт бүр мөсөн устаж болох нөхцөл бүрдсэн байна. Үрээр маш муу үрждэг. Үрийг гадаадад худалдах, гаргахыг 1974 онд олон улсын конвенцээр хоригложээ.
Subscribe to:
Posts (Atom)

