- МЭӨ 300 онд Хятадад хамгийн анх салют буудуулж байжээ. Дотор нь дарь хийсэн хулсан салют байжээ. Эдгээр энгийн салют нь хамгийн анхны пуужин байлаа. Хятадууд 1300-аад оноос эхлэн агаарын салютийг дэлбэрэх пуужин маягаар цэргин үйл ажиллагаанд ашигладаг болжээ.
- Салхин тээрэм нь салхны хүчээр ажилладаг тул түүнийг голдуу өндөр гөзөр барих шаардлагатай байв. 1150 онд Европт анхны салхин тээрэм бий болжээ.
- Хэвлэлийн машиныг анх 550жилийн өмнө Германы иргэн Иоганн Гутенберг зохиүн бүтээсэн байна. Энэ машин нь гар аргаар ажилдаг байв.
- 1609 онд эрдэмтэн Галилей нүдний шилний шилийг ашиглан анхны огторгуйн дуран авайг зохион бүтээсэн байна. Тэрбээр уг дурангаараа өмнө нь хэн ч үзээгүй байсан оддыг илрүүлжээ.
- Агаарын даралтыг хэмжихэд ашигладаг хамгийн анхны хий шахагч багажийг 1650 онд Отто вон Гюерике бүтээжээ.
- 1666 онд эрдэмтэн Исаак Ньютон нарны гэрлийг призм хэмээх олон талт шилэн дундуур өнгөрөөж үзжээ.
- Дүүжинт цагийг Лондон хотноо 1670 оны орчим анх бүтээжээ.
- 1687 онд Исаак Ньютон хөдөлгөөний тухай алдарт хуулиа томъёолсон юм.
- Жозеф Пристли мөнгөн усан дээр туршилт хийж байх үедээ 1755 онд хүчилтөрөгчийг нээсэн байна. Пристли хүчилтөрөгчийн шинж чанарыг нарийн тодорхойлоогүй боловч амьсгалахад хэрэгтэй, галыг тэтгэдэг гэдгийг нь нээжээ.
- Агаарыг халаахад тэлдэг гэсэн чухал хуулийг нээсэн Жак Чарльз 1783 онд устөрөгчийн хийгээр дүүргэсэн бөмбөлөгөөр агаарт нисчээ. Устөрөгч нь маш хөнгөн бөгөөд гаргаж авахад хялбар тул 1930 он хүртэл ийм бөмбөлгөөр нисэхэд хэрэглэдэг байжээ. Гэвч агаарын бөмбөлөг нь зөвхөн салхины чиглэлийн дагуу л нисдэг байна.
- 1800 онд Английн химич Томас Ведвүүд гэрэл зургийн аппарат доторх дүрсийг анх удаа цаас, арьсан дээр буулгаж чаджээ. Гэвч гэрэлд гаргангууд дүрс алга болж байлаа.
- Эрдэмтэн Майкл Фарадей 1821 онд анхны цахилгаан хөдөлгүүрийг зохион бүтээв. Өнөөдөр айл гэр, үйлдвэр дээр маш олон цахилгаан механизм хүнийг орлон ажиллаж байна.
- 1825 онд анхны суудлын галт тэрэг Англи улсын Дарлингтон хотоос Стоктон хүртэл цагт 24 км-ийн хурдтайгаар зорчжээ.
- 1826 онд Францын эрдэмтэн Жозеф Нижепоре Ниепжэ анх удаа биет гэрэл зургийг цааснаа буулгажээ.
- 1847 онд Жеймс Жоуль цахилгаан гүйдлийн дулааны нөлөөг судалж байхдаа дулаан нь энергийн нэг төрөл болохыг тогтоосон бөгөөд энергийн нэгжийг түүний нэрээр нэрлэжээ.
- 1849 онд АНУ-д анхны сүлбээр зүү бий болжээ. Урьд нь гоёлын хатгуур зүүг сүлбээр зүүний оронд хэрэглэж байв.
- 1860 онд дотоод шаталтын хөдөлгүүр гэж нэрлэгдсэн шинэ төрлийн хөдөлгүүр зохион бүтээжээ. Бензинээр ажилладаг машины хөдөлгүүр, дизель болон тийрэлтэт хөдөлгүүр нь бүгд дотоод шаталтын хөдөлгүүр юм.
- Хуванцарыг анх 1869 онд ургамалаас гарган авчээ. Энэ нь хатуу бодис боловч түүнийг халааж янз бүрийн хэлбэрт оруулж болдог.
- Харилцуур утсыг 1875 онд Александр Белл зохион бүтээсэн байна. Одоо дэлхий дээр 500 сая харилцуур утас ажиллаж байна.
- Анхны чийдэнг 1879 онд Томас Эдисон зохион бүтээжээ. Чийдэн доторх тусгай металлаар хийсэн ороомог утас дундуур гүйдэл гүйхэд уг металл цагаан болтлоо халж, гэрэлтдэг байна. Утас нь шатахаас сэргийлэн энэ чийдэнг бага даралттай бүтээжээ.
- Өнөөгийн бидний хэрэглэж байгаа жорлонг 1888 онд зохион бүтээжээ. Орчин үеийн жорлонгийн ажиллах зарчим анхныхаараа үлдсэн боловч илүү боловсронгуй болсон байна.
- 1889 онд Жон Данлоп хийлдэг резин дугуйг бодож олсноор машин донслох нь хамаагүй багасжээ.
- 19-р зууны тавиад он хүртэл юмаа индүүдэх гэж нэлээд хугацаа зардаг байв. Индүүг галд улайсгасан төмрөөр халаадаг байжээ. 1890 онд анхны цахилгаан индүүг бүтээв.
- 1891 онд Германы иргэн Отто Лилиенталь өөрийн хийсэн моторгүй хөнгөн онгоцонд зүүгдэн, уулын уруу гүйж хөөрчээ. Тэрээр аажуухан газардсан байна. Энэ гэж анхны дельтаплан үүсчээ.
- Автомашины анхны уралдаан 1894онд Францын Париж, Руан хотуудын хооронд явагджээ.
- 1903 онд ах дүү Райт өөрсдийн хийсэн онгоцоор 36,5 м газар нисч, анхны нислэгийг хийжээ. Тэд өөрсдөө бензинээр ажилладаг хөдөлгүүр зохион бүтээж, онгоцны их биед байрлуулсан хоёр сэнсийг ажиллуулжээ.
- Тоос сорогчийг 1904 онд зохион бүтээсэн. Эхний үед тоосыг гар хөөргөөр соруулдаг байв.
- Цахилгаан мотортой анхны тоос сорогч АНУ-д 1908 онд худалдаж эхэлсэн байна.
- 1913 онд Шведийн нэг инженер хувцсыг хурдан товчлох шинэ аргыг сэдэж цахилгаан товчийг хийжээ.
- Анхны машинуудыг гараар угсардаг байсан учир өндөр үнэтэй байв. 1908-1928 онуудад Генри Форд АНУ дахь өөрийн үйлдвэртээ сая гаруй хямд машин үйлдвэрлэснээр түүнийг олон хүмүүс худалдан авах бололцоотой болсон юм.
- 1930 онд Эми Жонсон Англиас Австрали хүртэл нисэв. Шатахуун нэмж авахын тулд байн байн бууж байсны улмаас тэрээр энэ зайг 19 хоногт туулсан байна.
- 1949 онд АНУ-ын физикч, зохион бүтээгч Эдвин Ланд зураг авсны дараа 1 минутын хойно хар цагаан дүрс гардаг анхны Поларойд фото зургийн аппаратыг зохион бүтээжээ.
- 1957 онд анх Зөвлөлт Холбоот Улс Спутник-1 нэртэй хиймэл дагуул зохин бүтээж, дэлхийн тойрог замд тавьснаар сансрын эрин үеийн үүд хаалгыг нээсэн юм.
- 1958 онд микро схем – чипийг анх зохион бүтээжээ. Чип нь хэдхэн мм хэмжээтэй жижиг цахиур ялтас юм.
- Анхны лазерийн төхөөрөмжийг 1960 онд бүтээжээ. 1962 онд лазерийн туяаг сарны гадаргуу дээр тусгаж, дэлхийгээс сар хүртэлх зайг нарийвчлан тодорхойлсон юм.
- 1969 онд АНУ-ын Аполло 11 сансрын хөлгийн 3 гишүүний 2 нь Саран дээр алхасан юм.
- Америкчууд хамгийн анхны сансрын хөлгийг 1981 онд хөөргөжээ. Өнөөдрийг хүртэл тэдний сансрын хөлгүүд дэлхийн тойрог замыг 90 гаруй удаа тойрчээ.
- 1976 оны 7, 8-р сард АНУ-ын Викинг - 1 болон Викинг – 2 нэртэй сансрын хөлгүүд Ангараг гаригт буусан нь анхных болжээ.
Thursday, November 30, 2006
Аугаа их нээлтүүд
Subscribe to:
Post Comments (Atom)


2 comments:
[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]ENTER ON SOFTWARE PORTAL[/url][/color][/size]
[size=46][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]DOWNLOAD SOFT![/url][/color][/size]
[img]http://www.istockphoto.com/file_thumbview_approve/4762671/2/istockphoto_4762671-software-box.jpg[/img]
[size=46][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]OEM SOFTWARE[/url][/color][/size]
[size=72][color=red][url=http://www.go4you.net/go.php?sid=24]DOWNLOAD SOFTWARE[/url][/color][/size]
[size=72][b]Online vacyclop soft to PC[/b][/size]
[size=72][b]Cheap vacyclop soft to PC[/b][/size]
[size=72][b]Buy vacyclop soft to Mac[/b][/size]
http://www.google.com/
у нас на веб-портале собран большой выбор последних новостей про [url=http://medbaz.com/news-more-910.html]ринит[/url].
Post a Comment